Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Албаны музейн үзмэрийг баяжуулах” аяныг алба хаагчдынхаа дунд зохион байгууллаа.
Аянд Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27, 46, 69, 73 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын алба хаагчид хамрагдаж, өөрсдийн урласан бүтээлээ ирүүлжээ.
Бүтээлд төрөл бүрийн сийлбэр, хайчилбар, оёмол сүлжмэл бүтээл, баримал, оньсон тоглоом зэрэг багтсан байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.