Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Сайжруулсан түлш хэрэглэснээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III”-ийн тайланг ЖАЙКА-гийн төслийн багийн дарга Табата Тоорү танилцууллаа.

Тэрбээр "Сар бүр шатахуун түгээх станцаас дээж авч, хүхрийн агууламжийг шинжилж байна. Мөн нэг жилийн хугацаанд Тэрэлжийн гэр жуулчны баазад сайжруулсан шахмал түлшний загвар төслийн үр дүнг баталгаажуулах шаталтын туршилтыг хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын станцыг байршуулж, агаарын чанарын агууламжийг хэмжсэн. Түүнчлэн хөдөлгөөний эрчим болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ашиглалтын судалгааг хийлээ. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэнээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Иймд хүхэргүйжүүлэх бодисыг сайжруулсан түлштэй хольж, хүхрийг бууруулах шаардлагатай" хэмээн хэлэв.

БАЙНГЫН ХОРОО: Төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд