Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН бүлэг: Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.12/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1. Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 2023 оны Төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тодотголыг дагаж 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 7 хууль, 2 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж батална. Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэхээр болсон гэв.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас доошгүй байхаар тусгасан. УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд 40 хувь болгох саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан нь дэмжигдээгүй ч УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн. Иймээс дээрх асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, анх өргөн барьсан 30 хувиас доошгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан заалтыг олонх нь дэмжлээ. Цаашид эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүнийг 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар намын бүлэг санал нэгдлээ.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монголд ирлээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.