Өнгөрөгч долоо хоногт гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан билээ. Тэгвэл өнөөдөр бүлгийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, бүрэн дэмжихээр тогтсон талаараа мэдээллээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас өргөн барьсан гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг намын бүлэг бүрэн дэмжиж байна. Энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэж, ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийгээд явна. Аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзсэн" гэлээ.
МАН БҮЛЭГ: ЗГ-аас өргөн барьсан гурилын импортын татварыг тэглэх саналыг бүрэн дэмжиж, хурдан шийдвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.