Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Л.Оюун-Эрдэнэд дутагдал бий, гэхдээ тэр өссөн. Тиймээс би дэмждэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дутагдал бий. Дутагдалгүй хэн байх вэ. Гэхдээ тэр өссөн. Тиймээс би дэмждэг. Урам өгөхийг хичээдэг. Учир нь, улс төрч төрийн зүтгэлтэн 2 ялгаатай. Нэг нь хүмүүст таалагдахыг л хичээнэ. Нөгөө нь таалагдахын сацуу үлдэцтэй юм хийх гэнэ. Эхнийх их амар, удаах их хэцүү.

Төр засгийн өнгөтэй өөдтэй ажлыг дэмжихээр “долигонов, пялдагдав, зөнөг залгав” гэх жиргээ заавал гарч ирдэг. Одоо ч гарч ирэх л биз. 70 дөхөж яваа мань мэтэд хэн нэгэнд тал засах хэрэг үгүй. Харин ажил хийж, зүтгэж буй залууст урам өгөх хэрэгцээ бол бий…" гэжээ.

ЭЕШ энэ сарын 15-нд түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ
ЭЕШ энэ сарын 15-нд түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.