Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авах ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй 2 тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна.


Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байна.  

 

Баяр наадмын комисс бэлтгэл ажлыг шалгалаа
Баяр наадмын комисс бэлтгэл ажлыг шалгалаа
 
АТГ-аас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг хийж байна
АТГ-аас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.