Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүх хурлаас татгалзаж гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд


Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүх хурлаас татгалзаж гарлаа

Өмгөөлөгч Д.Батсүх: Хууль зүйн мэргэжлийн дүрэмд заасны дагуу өмгөөлөхөөс татгалзсан. Өнөөдрийн хувьд надад ямар ч бэлтгэл хангах боломж байсангүй. Магадгүй анхан шатны шийдвэр гараад давж заалдах шат руу орвол тэрнээс өмнө энэ хэрэг дээр судалгаагаа явуулаад ажиллах боломжтой болох юм. Ер нь байж болохгүй хзүйл тулгаад байна. Би 14-ээс доошгүй хугацаагаар хойшлуулахыг хүссэн. Хэрвээ сунгасан бол мэтгэлзэх, дүгнэлт хийх хэмжээний тухайн хэргийн судалгааг хийж амжих байсан.

Сонгуулийн суртлчилгааны ажил эхэлчихсэн, нэр дэвшигч сонгуулийн ажилдаа оролцоод явж байсан болохоор шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэж хүссэн. Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн баталгааны хувьд хангалттай хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байгаа юм. Энэ хүсэлтийг гаргахад шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргаж өг гэсэн. Нэг хүнээс энэ их хэмжээний мөнгө гаргах боломжгүй, хүн биелүүлэх боломжгүй  нөхцөл тулгаад, үүнийг биелүүлсэнгүй гэж цагдан хорьсон. Энэ илт хууль бус зүйл гэж үзээд байгаа юм. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр шүүхийн шийдвэр хуульд нийцэхээс гадна, бодит байдалд мөн нийцэх ёстой байдаг.

Шүүхээс үндсэн хуулиар халдашгүй эрх нь баталгааждаг УИХ-ын гишүүнийг шууд цагдан хорихоор шийдвэрлэсэн нь МУ-ын үндсэн хуулийг маш ноцтойгоор гажуудуулж байгаа юм. Энэ ганцхан Ж.Эрдэнэбат гэдэг хүний хэрэг биш. Шүүхийн энэ шийдвэр цаашдаа жишиг болоод явчихвал үндсэн хуулиар баталгаажсан зургаан субъектын эрх мөн зөрчигдөнө.

Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.