Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

2023 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Макаод болсон “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба барилгын дээд хэмжээний 14-р форум”-д Шадар сайд С.Амарсайхан оролцлоо
Макаод болсон “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба барилгын дээд хэмжээний 14-р форум”-д Шадар сайд С.Амарсайхан оролцлоо
 
“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгчээ
“Үндэсний Эвсэл” сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.