Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж

🔸 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай...

🔸 Бага насны хүүхдийг унаж бэртэхээс урьдчилан сэргийлье!

🔸 Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь үлдээхгүй байх

🔸 Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах

🔸 Орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх

🔸 Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах

🔸 Нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвших

О.Сийлэгмаа: Олны дэмжлэг, цөөн хэдийн сөрөг шахалт, хууль хяналт гээд стресс огцом нэмсэн нь бараг л явчих шахлаа
О.Сийлэгмаа: Олны дэмжлэг, цөөн хэдийн сөрөг шахалт, хууль хяналт гээд стресс огцом нэмсэн нь бараг л явчих шахлаа
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.