Өнөөдөр Эх үрсийн баяр тохиож буй. Гэвч нийслэл Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чадахгүй байна хэмээн бухимдах хүмүүс их билээ. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн албан ёсны цахим хаягаараа "Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй гэж би хэлж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй, стандартгүй явж ирсний үр дүнд асуудал нь хуримтлагдсан өнөөгийн Улаанбаатар хот бий болсон. Гэхдээ өмнөх алдааг засаж, ээлтэй болгохын төлөө хичээж байгаа" хэмээн байр суурийг илэрхийлэв.