УИХ-ын чуулганы нэгдсэн өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан "ҮХНӨ батлагдав. Алхам урагш. Баяр хүргэе. Гэхдээ илүү хүчлэх учиртай АН яагаад 50:50 зарчмаас ухрав. Яагаад гишүүдийн тоог цөөлнө гэв. Ард олноо дагуулах биш дагаж попров. Коммунист гэгдэх МАН дэвшилт санаачилга гаргаж, ардчилагч гэгдэх АН тэрнийг нь хойш нь яагаад татав. Би, бид үүнийг харлаа. Түүх бол түүх болж үлдэнэ. Харамсалтай" гэх байр суурийг илэрхийлсэн юм. Харин үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "0:40 харьцаа бол үнэн хэрэгтээ 40:60. УБ-аас тойргоос сонгогдох гишүүд пропорционалаас ялгаагүй. Ерөнхий сайд асан С.Баяр гуай одоо их “ухаантай” үгс бичих аж. 2008 онд дөнгөж өндийж байсан эдийн засгийг буруу зүгт хөтөлж хүн бүрт 1.5 сая төгрөгийг бэлнээр тарааснаар халамжлагч данхар төрийг албан ёсоор эхлүүлснээ мартаж" гэсэн юм.