Өнөөдөр Эх үрсийн баяр тохиож байна. Тус өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6-д заасны дагуу бүх нийтээр амрах зохицуулалттай билээ. Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд "Хүүхдийн баярыг тохиолдуулан 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдөр тус ЭСЯ-Консулын хэлтэс ажиллахгүй тул яаралтай асуудлаар 010-8205-3464 шуурхай дугаарт холбогдоно уу. Жич: Тус ЭСЯ нь Солонгос Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллаж, Монгол Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд амардаг болно" гэжээ.
БНСУ дахь ЭСЯ өнөөдөр ажиллахгүй, яаралтай асуудлаар 010-8205-3464 дугаарт холбогдох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.