Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлаар өвчилсөн иргэдийн ойрын хавьтал 46 хүний шинжилгээ бүгд сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд


Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: Ховд аймагт тарваган тахлын халдвар гараад байгаа. Зургаадугаар сарын 23-ны өдөр тарвага агнасантай холбоотойгоор хоёр хүн халдвар авсан. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд Ховд аймгийн БОЭТ болон Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор нэгдүгээр хавьтал 147, хоёрдугаар хавьтал 504 хүнийг тандалт судлагааны үр дүнд илрүүлэн, нэгдүгээр хавьтлуудыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Нэгдүгээр хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үзүүлсэн, оношилсон, дуудлаганд очсон гэх мэт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ӨНӨӨДРӨӨС АЖИЛЛАНА
Үндэсний соёл амралтын хүрээлэн ӨНӨӨДРӨӨС АЖИЛЛАНА
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.