Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.
Үүний дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэн өнөөдрөөс эхэлж үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийг дараах зааварчилгааг мөрдөхийг анхааруулжээ.
- Амны хаалт зүүх
- Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
- Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
- Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх