Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Гэвч өчигдөр намын бүлгүүд хуралдаагүй. Харин өнөөдөр /2023.05.30/ намын бүлгүүд 10.00 цагт хуралдах товтой байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо хоёр дахь удаагаа ажиллаж, ҮХНӨ-ийн асуудлаар дахин иргэдийн байр суурийг сонсож, нэгтгэхээр ажилласан билээ.
Мөн МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа гишүүдийн тоог эцэслэнэ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна" хэмээсэн байдаг.
Түүнчлэн иргэд БЗС-гийн асуудалд бухимдалтай байгаа тул энэ асуудлыг ч мөн нухацтай хэлэлцэнэ гэсэн юм.