Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэх дөхсөн тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэжээ.

Маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум болон Онон гол Дадал сум орчимд 40 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхаарууллаа.

СУДАЛГАА: Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байна
СУДАЛГАА: Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.