Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Бямбацогт: Долоодугаар сарын 01-нээс эхлэн МИАТ компани 9 аймагт нислэг үйлдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Засгийн газраас гарсан зарим асуудлын талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗТХ-ийн сайд З.Бямбацогт,

"2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор гаднын жуулчид их ирж байна. Түүнээс гадна орон нутагт амьдарч буй ард иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх талаар өнөөдөр чухал шийдвэр гарсан.

Өмнө нь дотоодын нислэг үйлддэг хоёр компанийг дэмждэг байсан бол санхүүгийн боломж, бололцоо муугаас нислэг сэргэхгүй байгаа юм. Тиймээс МИАТ компанийг дотоодын нислэгт оролцуулъя. Ингэснээр дотоодын нислэгийн үнэ тариф 2-2,5 дахин буурах бололцоотой.

Өнөөдрийн байдлаар 2-3 аймагт захиалгат нислэг үйлдэж байгаа. Харин долоодугаар сарын 01-нээс эхлэн Говь-Алтай, Завхан, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад нислэг тогтмол үйлдэж эхлэнэ. Дээд тал нь долоо хоногт долоон удаа доод тал нь нэг удаа нислэг үйлдэх юм.

Хөвсгөл аймаг руу 1,6 сая төгрөгөөр нислэг үйлддэг бол 500-600 мянган төгрөг болж буурч байгаа. Учир нь Хөвсгөл аймаг руу иргэд болон гаднын жуулчид олноор зорчдог. Тиймээс хамгийн өндөр буурч байгаа юм.

Түүнээс гадна төрийн өмчит компанийг дэмжээж хувийн хэвшлээ шоовдорлож байгаа зүйл байхгүй шүү. Үүнийг зөвөөр ойлгоорой. "Hunnu Air" компани болон "Aero Mongolia" компаниуд тогтмол нислэг үйлдэж байгаа ч тодоодын нислэгийг сэргээх хүчин чадал хүрэхгүй байгаа. Тиймээс МИАТ компанийг туслуулах зорилгоор оруулж ирж байгаа" хэмээлээ.

Л.Энх-Амгалан: БЗС-гийн мэдээлэл гарснаар гадаадад сурч байгаа оюутнууд амиа хорлоно гэж эцэг эхчүүд рүүгээ мессеж явуулж байна
Л.Энх-Амгалан: БЗС-гийн мэдээлэл гарснаар гадаадад сурч байгаа оюутнууд амиа хорлоно гэж эцэг эхчүүд рүүгээ мессеж явуулж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.