Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэж, тийзийн үнийг 2 дахин хямдруулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
ЗТХЯ: Орон нутгийн тийзийн үнийг 2 дахин хямдруулж, 8 аймаг руу долоо хоногт 2-3 удаа нислэг үйлдэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.