БЗС-гийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн хоёр өдөр АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, 1997 оноос хойшхи бүх баримтад шинжилгээ хийж байна. Мөн сүүлийн өдрүүдэд мэдээлэл гарч байгаатай холбогдуулан гадаадад сурч байгаа зарим хүүхдүүд амиа хорлоно гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирж байгаа талаар эцэг эхчүүд нь БЗС-д хандаж байна. Польшид амиа хорлосон тохиолдол бий" гэлээ.