Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өчигдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй байршуулсан. Тэгвэл тус санд хугацаа хэтэрсэн зээлийн дүнтэй 7666 иргэдийн зээл байгаа аж. Тодруулбал, тус сангийн хугацаа хэтэрсэн зээлийн дүн 18 тэрбум 113 сая төгрөг байгаа бөгөөд үүнд нь нийт 7666 иргэн хамаатаж байгаа аж. Харин эдгээр иргэдээс одоогийн байдлаар 9 тэрбум 200 сая төгрөгийн дүн бүхий 3750 иргэний асуудал хууль шүүхийн шатанд яваа юм байна. Түүнчлэн 142 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 77 хүнд таслан шийтгэх арга хэмжээ авчээ. Мөн 227 сая 400 мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 69 зээлдэгч зээлээ төлөлгүй сураггүй алга болжээ.
ШИЛЭН: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 227 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй 69 зээлдэгч СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
Огноо
Унших
1 минут 1 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.