Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батбилэг: Нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 6 секунд

АТГ-аас өнөөдөр "Нүүрсний гэх тодотголтой хэрэг"-ийн явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд 252 объектод нэгжлэг хийж, хүний биеийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1,801 удаа, гэрчээр 11,030 хүнээс мэдүүлэг авч, 180,642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Мөн одоогоор 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүхэд, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна.

Түүнээс гадна хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 79 хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний,

  • Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан-55
  • Хахууль авах хэрэгт-56
  • Хахууль өгөх хэрэгт-29
  • Мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт-23
  • Худал мэдээлэл өгөх гэмт хэрэгт-1 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан. Үүнд,

  • УИХ-ын гишүүн-7
  • МУЕТГ-ын дарга асан-1
  • ЗТХ-ийн сайд асан-1
  • ТНБД асан-1
  • Аймгийн ИТХ-ын дарга-1
  • Аймаг, сумын Засаг дарга-3
  • УИХ-ын гишүүний зөвлөх-1
  • Гаалийн улсын байцаагч-20
  • Хил хамгаалах байгууллага-5
  • АТҮТ-4
  • НД-ын байцаагч-1
  • Аймгийн газрын харилцааны даамал-2
  • Боомтын захиргааны дарга, мэргэжилтэн- 2
  • ЭТТ ХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан-10
  • Тавантолгой ХК-ийн албан тушаалтан-14
  • Тавантолгой Түлш ХХК-ийн албан тушаалтан-5
  • Тавантолгой Төмөрзам ХХК-ийн албан тушаалтан-3
  • Хуулийн этгээдийн албан тушаалтан-15
  • Иргэн-28 тус, тус шалгагдсан байна.

Эдгээр яллагдагч нараас 20 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгагдсанаас гурван яллагдагч цагдан хориотой байна. " гэх мэдээллийг өглөө.

Мөн "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн байна. "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн мөн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын дарга асан гурван хүнийг цагдан хорьж байна. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" хэмээлээ.

АТГ: Нүүрсний сонсголд цагдан хоригдсон этгээдүүдийг гэрчээр дуудна гэсэн тул боломжгүй гэсэн санал хүргүүлсэн
АТГ: Нүүрсний сонсголд цагдан хоригдсон этгээдүүдийг гэрчээр дуудна гэсэн тул боломжгүй гэсэн санал хүргүүлсэн
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц