БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Тухайлбал, УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Английн Эксетерийн их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Үүнийг одоогийн ханшаар авч үзвэл, 110 гаруй сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч, гадаадад суралцсан гэсэн үг юм.