Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урт цагааны барилгыг шинэчлэх ажил түрээслэгчдийн эсэргүүцлээс үүдэн хойшилсоор байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр тэрбээр мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн акт гарчихаад байгаа "Урт цагааны барилга"-ын асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал тэрбээр "2018 онд Урт цагааныг өөрчлөх зургийн сонгон шалгаруулалт явагдсан. Урт цагаанд 20 гаруй жил түрээсэлсэн иргэд шүүхэд гомдол гаргасан. Тэд энэ байрнаас гарахгүй гээд тэмцээд явж буй.Улаанбаатар хотын захиргаанаас Урт цагааны барилгын усыг хаагаад, цахилгааныг тасалж, барилгын насжилт дууссан дүгнэлтийг гаргасан юм билээ. Энэ асуудал шийдэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа байх" хэмээн тайлбарлав.

М.Баяраа: Ард кино театрын урд талын ногоон байгууламжийг энэ зун шинэчилнэ
М.Баяраа: Ард кино театрын урд талын ногоон байгууламжийг энэ зун шинэчилнэ
 
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.