Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо
Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо
 
Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна
Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.