Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл Хотын 2013 онд БГД-ийн 68 мянган м.кв талбайг сүм, хийд, шашны байгууллагын зориулалтаар олгожээ

Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээлэл тэргүүтэй арав гаруй төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулаад буй. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршсан юм.

Нээлттэй мэдээллээс харахад, 2013 оны дөрөвдүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллагын зориулалтаар 68,633 м.кв талбайг эзэмшүүлжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байсан байдаг.

М.Энхболд “Монголын саран ээж“ нийгэмлэгт музейн барилгын зориулалтаар 1250 м.кв газар олгож байжээ
М.Энхболд “Монголын саран ээж“ нийгэмлэгт музейн барилгын зориулалтаар 1250 м.кв газар олгож байжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга