Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээлэл тэргүүтэй арав гаруй төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулаад буй. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршсан юм. Нээлттэй мэдээллээс харахад, УИХ-ын дарга асан М.Энхболд Хотын даргаар ажиллаж байх үедээ Монголын саран ээж нийгэмлэгт Баянзүрх дүүрэгт байрлах музейн барилгын зориулалтаар 1250 м.кв газар олгожээ. Тус газар олгох шийдвэр 2003 онд гарч байсан аж.
М.Энхболд “Монголын саран ээж“ нийгэмлэгт музейн барилгын зориулалтаар 1250 м.кв газар олгож байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.