Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕП: Инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулсан П-д яллах дүгнэлт үйлджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 50 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 187, Өмчлөх эрхийн эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 6, Авлига, албан тушаалын 2, Эдийн засгийн эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх , Заналхийлэх , Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх , Хүүхдэд садар самуун сурталчлах , Хил хууль бусаар нэвтрэх , Худал мэдүүлэх тус бүр 1, нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Дархан-Уул аймгийн прокурорын газраас инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан санал авахаар хүргүүлжээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан санал авахаар хүргүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд