Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Улмаар "Музей төвийн халаалтад холбогдоогүй, гүний худгаас хэрэглээний усаа авдаг. 115 жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей төвийн шугамд холбогдоогүй бөгөөд -35 хэмд соёлын биет өвийг хадгалж байна.
Музейн газрыг кадастрын зурганд хамруулаагүй байсныг хамруулж, сүүлийн 13 жилийн турш гурван шатны шүүхэд маргаан үүсгэж, нийт дөрвөн компани эзэмших эрхийг нь авсан байсныг хүчингүй болгож байжээ.
Олон улсын байгуулагатай хамтарч хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 9 зөвлөмж гарч нэн тэргүүнд дэлхийн стандартад нийцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
-Музей сүм хийдийн зориулалттай баригдаж байсан учраас сан хөмрөг хадгалах өрөөгүй байна.
- Биет өв хадгалах стандарт зөрчигдсөн учраас хорхой шавжид идэгдэх эрсдэл нүүрэлсэн
- Хадгалалтын горим алдагдсан буюу -35 хэмд хадгалагдаж байгаа
- Үзмэр үзэчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх боломжгүй учраас үзэсгэлэнгийн танхим барих шаардлагатай
- 500 гаруй үзмэр хадгалагдаж байгаа ч барилгын мөөгөнцөр, чийгээс хамаарч хурдан элэгдэлд орж байгаа
- Музейн ажилчид -40 хүртэлх хэм хүйтэнтэй ажиллаж байгаагаас бөөр, чийг бамын өвчин амархан тусдаг, эсгий гуталтай ажиллаж байгаа
- Музей хүний нөөцийн хомсдолд орсон" зэрэг эрсдэлийг хөндлөө.