Нийслэлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Дунд голын арын, Алтай хотхоны урд талын авто замд замын гэрэлтүүлэг угсралт, кабель шугам шилжүүлэн зөөх ажил хийгдэхээр болжээ. Ингэхдээ авто замын хөдөлгөөнийг түр хааж, барилга угсралтын ажил хийгдэх юм байна.
Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 09-ны өдрөөс долоодугаар сарын 10-ны өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж барилга угсралтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.