Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ.
Энэ тухайОБЕГ-аас мэдээлсэн бөгөөд "Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово” загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн" гэлээ.
Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.