Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 5 секунд

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ.

Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.

Сануулахад, тэд шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

УИХ-ын ажлын хэсгийн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын ажлын хэсгийн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.