Засгийн газраас зарласан "5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Соёл урлагийг дэмжих сан, улсын автозамын сан, нийгмийн халамжийн сан, хүхдийн төлөө сангийн мэдээллүүд нээлттэй байршиж байна. Тэгвэл нээлттэй мэдээлэлд дурдсанаар Хүүхдийн төлөө сангаас 2020-2022 оны хооронд олон улс, тив дэлхийн тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан 45 хүүхдэд нийт 106.7 сая төгрөгийн урамшууллыг олгожээ. Үүнийг тодруулбал,
-2020 онд 15 хүүхдэд 25 сая төгрөг
-2021 онд 3 хүүхдэд 8.9 сая төгрөг
-2022 онд 27 хүүхдэд 72.8 сая төгрөгийг олгожээ.