НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар албаныхан иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар мэдээллийг өглөө.
Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.
Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн
Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.
Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн.
Үүний үр дүнд гал түймэр унтраах, аврах ангиуд 4,432 хүнийг аварч, 242,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн хамгаалсан бөгөөд 2023 оны эхний улиралд гарсан нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 21.5 хувиар буурсан дүнтэй байна.