Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь“ төслийг хэрэгжүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Тэгш тусгал ТББ-аас Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь" (EPSO) төслийн нээлт өчигдөр /2023.04.27/ боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар болон ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн мөн бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотод 2023-2026 онд хэрэгжих бөгөөд төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, сайжруулан, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжиж, хамтын ажиллагаа бэхжих юм.

Уг төсөл нь дараах гурван зорилттой. Тодруулбал,

  • Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавх нэмэгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч үйлчлэх зорилгоо сайн гүйцэлдүүлнэ.
  • Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавх сайжирснаар төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд бодит түвшинд оролцож, нөлөөлнө.
  • Зорилт 3. Хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний байгууллагуудын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээнд нэмэгдүүлж, улмаар оролцоог хязгаарлаж буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн илүү сайн бодлого, шийдвэр гаргахад нөлөөлнө.

ШУУРХАЙ: “ЭТТ“ ХК ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэхийг аравдугаар сар хүртэл хойшлууллаа
ШУУРХАЙ: “ЭТТ“ ХК ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэхийг аравдугаар сар хүртэл хойшлууллаа
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.