Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажиллаж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 12 секунд

Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч төрд 4,835,063 төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4,835,063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох тул прокурорыг энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажилласны улмаас төрөөс хууль бусаар цалин хөлс 4,835,063 төгрөг авч, төрд хохирол учруурсан гэм буруутай байх тул уг хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилд зориулсан бөхийн барилдаан болж байна
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилд зориулсан бөхийн барилдаан болж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.