Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн зэргийг нь харж сонголтоо хийгээрэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга 17 цагийн үеэр БЗД дэх хэсгийн хороондоо очиж, саналаа өглөө. Тэрбээр:

“Өнөөдөр 17 цагийн байдлаар нийт орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна. Улаанбаатар хотод нилээд идэвхтэй буюу 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ сая авлаа. Сонгуулийн санал хураалтыг 22 цагт хаана.Тиймээс залуучууддаа та нарын идэвх энэ улс орны хөгжилд их чухал шүү гэж хэлмээр байна.

УИХ-д ямар хүмүүсийг сонгох вэ гэвэл бид бараа бүтээгдэхүүн худалдаж, сонгож авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Түүнтэй адил “Бага ард түмэн” гэж нэрлэгддэг УИХ-ын 76 гишүүнээ сонгохдоо бараа бүтээгдэхүүн авдгаасаа илүү цензур тавьж сонгоорой гэж хэлмээр байна” гэв.

 УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07 цагт эхэлсэн бол орой 22 цагт хаагдах юм.
Статистик: Монгол улсад 100 ба түүнээс дээш насны 92 сонгогч байна
Статистик: Монгол улсад 100 ба түүнээс дээш насны 92 сонгогч байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.