Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: 2020 оны сонгуулийн ОНЦЛОХ зургууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын наймдахь сонгууль өнөө өглөө 07:00 цагт улс орон даяар эхэлсэн. СЕХ-ны мэдээлснээр сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 25,16 хувьтай буюу 2016 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна гэсэн юм. Үнэхээр ч энэ жилийн сонгуульд иргэд маш идэвхтэй, хариуцлагатай байгаагийн дээр ихээхэн ач холбогдол өгч, хүндэтгэлтэй хандаж байгааг дараах 10 фото нотолж байна. Үүнд хуримынхаа өдөр, хуримын хувцастайгаа ирж саналаа өгсөн хосоос эхлээд хүүдээ үүрүүлэн ирж, саналаа өгсөн 70 настай өвөө ч мөн байгаа юм.


#1 Иргэн саналаа өгөхдөө санал хураалтын хар хайрцганд мөргөн, хүндэтгэл үзүүлжээ.

#2 Иргэд төрийн сонгуулиа хүндэтгэн үндэсний хувцасаараа гоён иржээ.

 

#3 Явуулын хайрцгаар санал өгөх хүсэлтээ өгч амжаагүй 70 настай иргэн хүүдээ үүрүүлэн ирж, саналаа өгчээ.

#4 50 км-ийн зайтай сонгуулийн хэсгийн хороо руугаа морио унан, саналаа өгөхөөр явж буй бүсгүй

#5 Иргэд усан бороог үл хайхран гоё хувцасаа өмсөөд саналаа өгч байна.

#6 Баянхонгор аймгийн Өлзийт сумын сонгогчид зайгаа барин сонгуульдаа идэвхтэй оролцож байна.

#7 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ саналаа өгөхөөр сонгогчдын дунд  дугаарлан зогсож байна.

#8 МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 цагийн үеэр саналаа өгсөн юм.

#9 Иргэд дээлтэй санал өгөх уриалгад нэгдэж байна.

#10 Гал голомтоо бадрааж буй хосууд хуримын өдрөө, хуримын хувцастайгаа ирж саналаа өгсөн нь олны хайр, хүндлэлийг ихэд хүлээжээ.

Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж, автомашин зорчих боломжгүй болжээ
Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж, автомашин зорчих боломжгүй болжээ
 
20-24 насныхны ирц 36 хувь, 70-аас дээш насныхны ирц 77.1 хувьтай байна /18.00 цагийн байдлаар/
20-24 насныхны ирц 36 хувь, 70-аас дээш насныхны ирц 77.1 хувьтай байна /18.00 цагийн байдлаар/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц