Нийслэлээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд спортоор хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд онцгой анхаарч байгаа ба энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар цом” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 22-ноос зохион байгуулна.
Мөн “Улаанбаатар цом”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм. Харин тавдугаар сарын 21-нд аваргуудын аварга буюу финалын тоглолт болно. Түрүүлсэн баг нь долоодугаар сард Макаод болох ФИБА 3х3 Макаогийн Дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авах юм.