Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Хүү бид хоёр Д.Мөнх-Эрдэнэд зөндөө доромжлуулж, их тэвчсэн. Гэхдээ 3 хүүхдийг нь бодоод гомдол гаргаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал саяхан болж түүнд 3 жил 10 сарын хорих ялыг шүүхээс оноосон. Түүнийг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нарын гомдлоор шалгасан гэх мэдээлэл бий.

Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Би яахаараа захиалга өгч хүн шийтгүүлдэг юм бэ. Хийсэн хэргийнхээ төлөө л хариуцлага хүлээж байгаа. Би болон миний хүү ямар нэг гомдол гаргаагүй. Доромжлуулахын хувьд зөндөө доромжлуулсан. Тэр болгоныг тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Хүүхдүүдийг нь бодоод гомдол гаргаагүй. Манай гэр дээгүүр дрон нисгэсэн нь өөрөө гурван жилийн ялтай. Гэтэл би гомдол гаргаагүй” гэв.

“Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Даланзадгад зэрэг хотуудыг хурдны галт тэргээр холбох төслүүд ойрын хугацаанд яригдаж эхэлнэ“
“Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Даланзадгад зэрэг хотуудыг хурдны галт тэргээр холбох төслүүд ойрын хугацаанд яригдаж эхэлнэ“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.