Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өгсөн юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хот хоорондын зорчиг тээврийн 0.1 хувь нь агаарын тээврээр зорчиж байгаа. 99.9 хувь нь авто тээврээр зорчиж байгаа. Ерөнхий сайдаас өнгөрөгч 11 дүгээр сард өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЗГХЭГ, ЗТХ-ийн сайдын хамтарсан ажлын хэсэг гарч, судалгаа хийгдэж байна. Нэгдүгээрт, орон нутгийн зорчигч тээврийн 20-иос доошгүй хувийг нь агаарын тээврээр зорчдог болгох нөхцөл боломжийг бүрдүүлэхээр судалж байна. Орон нутагт агаарын тээвэр хүлээн авах боломжтой есөн аймгийг бүрэн шилжүүлэхээр ажиллаж байгаа. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Даланзадгад зэрэг хотуудыг хурдны галт тэргээр холбох төслүүд ойрын хугацаанд яригдаж эхэлнэ" гэлээ.
“Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Даланзадгад зэрэг хотуудыг хурдны галт тэргээр холбох төслүүд ойрын хугацаанд яригдаж эхэлнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.