Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерт нэрвэгдсэн 51 өрхөд иж бүрэн 5 ханатай гэр олгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв.

Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-оос шуурхай шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТАЛБАЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН
ТАЛБАЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН "СУПЕР ЦОМ" ХӨЛ БӨМБӨГИЙН ТОГЛОЛТ БОЛНО
 
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон  21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.