Монголын Хөл Бөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт долдугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд болохоор болжээ.
Тоглолт өнгөрсөн жилийн Мазала Дээд Лигийн аварга болох “Улаанбаатар Сити” баг болон МХБХ-ны Цомын аварга “Хаан Хүнс Эрчим” багуудын хооронд явагдах аж. Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс" клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлэх юм.
Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19 халдварын улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити" баг улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.
Тэмцээнд оролцох багууд болон МХБХ-ны ажилчин, алба хаагчид УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах бөгөөд ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шалгаруулах юм.
Харин тус тоглолтыг SPS телевиз шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэх аж.
Б.Жаргалмаа