Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн хотхоны суурин дээр 880 айлын орон сууц баригдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд өнгөрсөн 3 дугаар сард хороо тус бүрийн иргэдтэй уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 43 хороо тус бүр дээр очиж, газар дээр нь ажиллахаар болсон.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Толгойт бүсийн 20, 22 дугаар хорооны тулгамдаж байгаа асуудлууд болон бүтээн байгуулалтын талбай дээр ажиллалаа.

Толгойт бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн Улс, Нийслэлийн төсөв дээр суулгасан ажлууд, дүүрэг, орон нутгийн зүгээс түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тухайн нөхцөл байдал дээр очин ажиллалаа.

Тодруулбал, Толгойт бүсийн 20 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил зарцсан байна. Тус сургуулийн дулаан, бохирын шугамын техникийн нөхцөл олгогдоогүй учраас барилгын ажил зогссон байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хуучин цэргийн хотхоны дан барилгыг хотын ерөнхий төлөвлөгөөгөөр барилгажуулах ажил эхэлсэн. Тус хэсэгт нийт 2,1 га газрыг эзлэх нийтийн 12 дан байраас 4-ийг нь буулган газрыг чөлөөлөөд байна. Тус газарт 6 блок 16 давхар 880 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн.

Шинэ цэргийн хотхоны 7, 8, 9, 10 дугаар байрны дунд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1500 м газрыг иргэнд олгосон байдаг. Тус газрыг автомашины сэлбэг, эд ангийн засвар үйлчилгээ хийх болон агуулахын зориулалтаар ашигладаг байна. Тухайн орчмын оршин суугчид 1111 төв болон УИХ, дүүргийн удирдлагуудын хийсэн уулзалтаар тос, масло үнэртэх, нохой гуцаж ая тух алдуулдаг гэж гомдол хэлдэг. Энэ асуудлыг холбогдох байгууллагад шийдвэрлэх үүрэг өглөө.

Нефтийн ар талын газрын зөвшөөрөлгүй гараашийг буулгаж тухайн газар дээр 10 буудлын амбулаторийг шинээр барихаар төлөвлөгөөнд тусгагдсан. Тухайн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бариулахаар болсон.

Шинэ цэргийн хотхоны орчимд далан дагуу байрлах зөвшөөрөлгүй 88 гараашийг буулгаж оршин суугчдад ээлтэй амрах талбай, ногоон байгууламж бүхий авто зогсоол барихаар дүүргийн Засаг дарга шийдвэрлэлээ. Мөн 1, 7-р байрны өмнө ТҮЦ байрлаж байсан талбайг чөлөөлж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тохижуулахаар боллоо.

Дүүргийн 22 дугаар хороонд 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тухайн барилгыг барьж буй компаний эзэдтэй ажлын хэсэг уулзаж төсвийг тодотголоор шийдвэрлэх асуудлыг харьяа яам, агентлагтай яаралтай холбож өгөхийг ТГУХ-ийн даргад үүрэг болгов. Тус цэцэрлэгийг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Тус хорооны 2 дугаар хэсгийн 25, 26, 27-р гудамжинд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгөөр гэрэлтүүлэг тавихаар болсон.

Мөн 05-р цэргийн ангийн хажуу талын хүүхдийн тоглоомын талбайн засварыг яаралтай эхлүүлэх үүргийг ТГУХ-ийн даргад үүрэг болголоо.

9-р хэсгийн хилчин 14-р гудамжинд баригдаж буй усан сангийн барилгын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мөн дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгөөр гэр хороодын 5, 5 гол гудамжийг хусаж, тэгшлэх ажил эхлэх гэж байгааг дүүргийн Засаг дарга уламжиллаа.

Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал үргэлжилж байна
Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.