Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчид англи хэлний ахисан түвшний сургалтанд амжилттай хамрагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд


Англи хэлний сургагч багш бэлтгэх зорилгоор анги, байгууллагуудаас англи хэлний дунд түвшний мэдлэгтэй 16 алба хаагчийг сонгон шалгаруулж, 35 хоногийн хугацаанд “English one” сургалтын төвд байгууллагын зүгээс сургалтын төлбөрийг шийдвэрлэн суралцууллаа.

Суралцагчдыг 8 хүнтэй 2 багт хувааж, 7 хоногийн 4 өдөр 3 цагаар танхимын сургалтанд хамруулан гарын авлага, сурах бичгээр бүрэн хангаж, тусгай хөтөлбөрөөр 10 сэдэв бүхий хичээлийг 80 цагийн хугацаатайгаар системчлэн явууллаа.

“English one” сургалтын төвөөс сургалтыг заасан хугацаанд амжилттай зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардуулав.

Алба хаагчдын мэдлэгийн түвшинг тогтоох, сургалтын үр дүнг тооцох зорилгоор тестийн болон эссэ бичлэгийн шалгалтыг авч дүгнэхэд сургалтын өмнөх үеэс 26.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

ШШГЕГ-ын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл алба хаагчдыг цаашид сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа хөгжүүлж, байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдах мэргэжлийн үг хэллэг бүхий гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэг болголоо.

Цаашид байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон бичгийн орчуулга хийх, олон улсын зочид төлөөлөгчидтэй харилцах, бусад улс орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, гадаад улсад суралцах чадамжтай боловсон хүчнийг бүрдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна.

                                                                                                                                                                                                                                         Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар                                                                                                           

Б.Пүрэвнамжил: Залуучуудын цусаа бэлэглэх хандлага нэмэгдэж байгаад баяртай байна
Б.Пүрэвнамжил: Залуучуудын цусаа бэлэглэх хандлага нэмэгдэж байгаад баяртай байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.