МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA драфтад нэрээ өгөхөөр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр хөгжөөн дэмжигчиддээ болон Монголын ард түмэнд дараах зүйлийг хандаж хэлжээ.
Тэрбээр, “Сагсан бөмбөгт Дайтоноос тоглосон нь их хүндэтгэл, нэр төрийн хэрэг байлаа.
Дасгалжуулагч Грант танд болон сургалтын ажилтнууд та бүхэндээ бэлтгэл сургуулилтад удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлсэнд нь маш их баярлалаа. Та бүхэн намайг өөрийн хүн шиг тэврэн хүлээж авсан билээ.
Багийн хамт олондоо маш их хайртай шүү, хамтдаа бий болгосон дурсамжуудыг би хэзээ ч мартахгүй. Хөгжөөн дэмжигч, багш нар, ажилтнууд, надад хайраа өгч байсан хүн болгонд баярлалаа.
Монголын ард түмэн Та бүхэндээ намайг хайрлаж, дэмжиж байгаад нь талархал илэрхийлье. Та бүхний бахархал болсон гэдэгтээ би найдаж байгаа бөгөөд Монгол улсынхаа нэр төрийг үргэлж өндөрт авч явах болно.
Хамгийн чухал нь миний хайртай гэр бүлийн болон ахын минь хувиршгүй хайргүйгээр би энд өнөөдөр байхгүй байсан. Миний төлөө хийсэн бүхний чинь төлөө, цаашид ч хийж байгаа бүхэнд тань баярлалаа.
Миний гэр бүлийнхэн хамтдаа хэлэлцсэний дараа “NBA 2023 DRATF”-д нэр дэвших энэхүү шийдвэрийг гаргаж байна.
Би үргэлжлүүлэн бүх сонголтуудыг эргэцүүлж үзэх болно. Гэхдээ миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох. Би дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Орчуулсан: Н.Оюунбат