Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мөнгө өсгөж өгнө“ хэмээн бусдыг залилж 115 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 19 секунд

Иргэн В нь фейсбүүк цахим хаягаар дамжуулан “Мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллана, өсгөж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч нарыг “Таны мөнгө энэ удаад ийм их хэмжээгээр өссөн байна, одоо ахиад хөрөнгө оруулалт хийвэл бүр их өснө” гэж хуурч, мөн бусдын эд зүйлийг түрээсээр хэрэглээд өгнө гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээ хийж залилан мэхлэж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглон, хувийн хэрэгцээндээ зарцуулж бусдад 115.021.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Прокуророос В-г “бусадтай бүлэглэн болон ганцаараа бусдыг хууран мэхэлж, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх В-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан В-д хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд “Хуурч, эсхүл баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн бол 10.000.000-аас 40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

Иймд иргэд та бүхэн залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрсдийн эд хөрөнгөө бусдад алдахгүй, цахим залиланд хууртахгүй байхыг анхааруулж байна.

О.Баасанхүү: Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй
О.Баасанхүү: Халдашгүй байдлын дэд хороонд АН-ын төлөөллийг зохион байгуулалттайгаар оруулаагүй
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.