Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп цэргийн хүч ашиглах үзлээ зөвшөөрүүлэхийн тулд “Боочлол бол муу зүйл” гэж иш татжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

Бямба гарагт Доналд Трамп Вест-Пойнтийн цэргийн ангийн төгсөх ёслол дээр

“Бидний ирээдүйн төлөө цуст дайнд оролцож боолчлолыг таслан зогсоосон цэргүүдийн гавьяаг бид хэзээ ч мартах учиргүй” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Учир нь Миннеополис мужид Жорж Флойдийг харамсалтайгаар амиа алдсаны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөх үед Трамп түүнийг зогсоохын тулд цэргийн хүч ашигласан билээ. Харин үүнийг цэргийн яам шүүмжилсэн тул ийнхүү өмнөх түүхийг давтан сөхөж хэлжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп  цар тахлын үеэр төгсөлтөө хийж буй мянга нэг зуу гаруй төгсөгчдийн ёслол дээр  “Тухайн үеийн ялгаварлан гадуурхалт, хүсэл сонирхлын эсрэг байгууллагыг удаан хугацаанд тэсвэрлэж, тэмцсэн нь Америк орны түүхийг онцгой болгосон, хүнд хэцүү цаг үед  тэвчээр хамгийн чухал” хэмээн өгүүлжээ.

Тэрээр  өнгөрсөн хоёр долоо хоногийн турш үргэлжилж байгаа Жорж Флойд- жагсаалын эсрэг цэргийн хүчийг ашиглан олон нийтийг буулгаж авах хэрэгтэй хэмээн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспэрт хүчтэй сануулга өгч байжээ.

Харин Трампын энэхүү жагсаал цуглааны эсрэг цэргийн хүч ашиглах шийдвэр нь ардчиллын эсрэг хэмээн үзэж буйгаа Генерал Милл илэрхийсэн байна.

Энэхүү үйл явдал цэргийнхний болон тэтгэвэрт гарсан офицеруудын дунд маргаан  үүсгэж,  Трамп Вест-Пойнтийн сүүлийн жаран жилийн таван зуу гаруй төгсөгчид болон 2020 оны төгсөгчдөд хандан Партизан улс төрөөс хол байх хэрэгтэйг сануулжээ.

Эх сурвалж: SCMP

Б.Болормаа

ХХЕГ-ын баруун урд тохижуулсан спортын талбай өнөөдөр нээлтээ хийлээ
ХХЕГ-ын баруун урд тохижуулсан спортын талбай өнөөдөр нээлтээ хийлээ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.