Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ-ын баруун урд тохижуулсан спортын талбай өнөөдөр нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай өнөөдөр /2020.06.16/ нээлтээ хийлээ. 

Нийт 1.8 га  газарт цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбайг шинэчлэн тохижуулаад байна. Энэхүү спорт цогцолбор ашиглалтанд орсноор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны төдийгүй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, амарч салхилах газар нэгээр нэмэгдэж байна. 

Хотын захирагч С.Амарсайхан: “Налайх, Багануур, Бага-хангай гэх мэт хотын захын, төвийн гэлгүй бүхий л дүүргүүдэд хүүхэд залуучууд, иргэд маань чөлөөт цагаа өнгөрөөх, аюулгүй тоглох орчин нөхцлийг нь бүрдүүлэх, стандарттай хот байх, соёлтой хот байх, хотын стандартыг хэрэгжүүлэх талууд дээр анхааран ажиллаж байна. Хан-уул дүүрэгт гэхэд өвөл, зуны мөсөн ордон ашиглалтанд орох гэж байгаа ба олон улсын хэмжээний тэмцээн зохиох боломжтой мөсөн коток, ордонтой болж байна. Хөл бөмбөгийн олон улсын тэмцээн азийн хэмжээнд зохион байгуулах статионтой мөн усан бассейнтай болох гэж байна. Ингээд Улаанбаатар хотын өнцөг булан бүрд усалгаатай ногоон байгууламж байгуулах болон хүүхдийн тоглоомын талбай байгууллаа гэхэд аль болох шаардлага хангасан, чөлөөтэй талбайтай байх тал дээр анхаарч ажиллаж байна. Одоо 12 дугаар хороололд байрлах олон жил орхигдсон газрыг ийм цогцолбор болгохоор ажиллаж, өмчийн асуудал шүүх дээр явж байгаа. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд 158 эзэмшлийн газрыг хотдоо буцаан авч  эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдээ тохижуулж өгөөд байна” гэв.

 Б.Жаргалмаа 

Өвчтэй хүүхдүүдэд итгэл бэлэглэхээр шивээс хийж өгчээ
Өвчтэй хүүхдүүдэд итгэл бэлэглэхээр шивээс хийж өгчээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.