Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвчтэй хүүхдүүдэд итгэл бэлэглэхээр шивээс хийж өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд


  • Шинэ Зеландын зураач эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд тэдний хүсэлтийн дагуу шивээс хийж өгдөг байна.
  • Мэдээж шүршдэг будаг ашиглан түр зуурын шивээсийг хийдэг бөгөөд огт зүү ашигладаггүй гэнэ.

Шинэ Зеландын зураач Бенжамин Лойд өвчтэй хүүхдүүдэд шивээс хийж өгчээ.

Бенжамин Ллойд өөрийн фэйсбүүк хуудсандаа “Өвчтэй хүүхдүүдэд яагаад шивээс хийж болохгүй гэж” хэмээн бичиж тус ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэн пост оруулжээ. Зураач нийгмийн сүлжээнд 400 000 хэрэглэгчээс дэмжлэг авч, үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн байна. 

Өвчтэй байгаа хүүхдүүдэд итгэл найдвар өгч, тэдний сэтгэл санааг нь өргөхийн тулд энэхүү санааг бодож олжээ. Тэрээр эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд тэдний хүсэлтийн дагуу шивээс хийж өгдөг байна. Мэдээж шүршдэг будаг ашиглан түр зуурын шивээсийг хийдэг бөгөөд огт зүү ашигладаггүй гэнэ.

Тэрээр 10 жилийн турш шивээс хийсэн бөгөөд эмнэлэгт хийгдэж буй буяны “Шивээс марафон”  нь түүний хувьд хүүхдүүдтэй ажилласан анхны тохиолдол болж байгаа аж.

Эх сурвалж: micccp.com

Н.Золзаяа


Коронавирусний халдвараа эмчлүүлсэн өвчтөнд 1.1 сая ам.долларын нэхэмжлэл иржээ
Коронавирусний халдвараа эмчлүүлсэн өвчтөнд 1.1 сая ам.долларын нэхэмжлэл иржээ
 
Говь-алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа
Говь-алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.