Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний халдвараа эмчлүүлсэн өвчтөнд 1.1 сая ам.долларын нэхэмжлэл иржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

АНУ-ын иргэн Майкл Флор нь коронавирусний халдвар авч хамгийн удаан хугацаанд эмчлэгдсэн өвчтөнүүдийн юм. Тэрбээр халдварын улмаас нас барах дөхсөн ч өвчнөө ялан дийлж амьд гарснаараа “Гайхамшигт хүү” хэмээн цоллуулаад байсан билээ.

70 настай тэрээр хавар эмнэлэгт хэвтэж байхдаа сувилагчаар утсаа бариулан эхнэр, хүүхдүүддээ салах ёс хийх дөхөж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр өвчнөөсөө салж чадсан байна.

Харамсалтай нь Флор эмнэлгээс ирсэн төлбөрийн нэхэмжлэлийг хараад хоёр дахь удаагаа зүрх нь хаагдах дөхсөн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Ингэснээр түүний дараагийн хоч нь “Сая долларын хүү” болон хувирчээ. 

Түүнд ирсэн төлбөрийн нэхэмжлэл бараг л ном шиг зузаан бөгөөд 181 хуудас аж. Нэхэмжлэлийн нийт дүн нь 1,122,501.04 ам.доллар байжээ. Флорын ор хоногийн төлбөр нь 9,736 ам.доллар бөгөөд 62 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлснээр дээрх төлбөр гарчээ.

Гэвч төлбөрийг “Medicare” зэрэг эрүүл мэндийн даатгалууд ихэнх төлбөрийг нь төлж байгаа учраас өөрөө мөнгө өгөх шаардлагагүй болж байгаа аж. 

Эх сурвалж: SeattleTimes

А.СОДНОМДАРЖАА

Тэнүүн-Огоо ХХК: Зам тээврийн осол гарч манай жолооч хүнд гэмтсэнд бид сэтгэл зовнин, харамсаж байна
Тэнүүн-Огоо ХХК: Зам тээврийн осол гарч манай жолооч хүнд гэмтсэнд бид сэтгэл зовнин, харамсаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна